Хууль тогтоомжийн төсөл судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх зарчмын хэрэгжилт
2025 он • 120 хуудас • PDF
Хууль, тогтоомжийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулах нь хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн зарчим билээ. Уг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд 2016 оны 01 сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 59 дүгээр тогтоолоор хууль тогтоомжийн судалгаа, шинжилгээ хийх 6 аргачлал (багц аргачлал)-ыг батлан гаргажээ. Энэхүү багц аргачлал мөрдөгдөж эхлээд бараг 10 жилийн хугацаа өнгөрсөн тул “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх” зарчмын хэрэгжилтийг үнэлж, судалгааны чанар, хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ.
