Агуулга руу шилжих
Judilogy
Нүүр зураг 1
Нүүр зураг 2
Нүүр зураг 3
Нүүр зураг 4

Judilogy

BETTER RESEARCH

Judilogy нь 2023 онд үүсгэн байгуулагдсан дотоодын нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (Тогтолцоо дүн шинжилгээ судалгааны хүрээлэн НҮТББ) юм.

Бидний үйл ажиллагааны цөм нь сайн судалгаа, сайн хууль, сайн шүүхийн шийдвэрийн эргэх холбоог бэхжүүлэхэд оршино. Хараат бус, чанартай судалгаа нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндэслэл болж, тодорхой, уялдаа холбоотой хууль нь үндэслэл бүхий, хүний эрхийг хамгаалсан шүүхийн шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлнэ. Харин шүүхийн шийдвэр, түүний хэрэгжилтээс үүдэх асуудал нь шинэ судалгааны асуултыг бий болгож, хууль тогтоомжийг цаашид сайжруулах чиглэлийг тодорхойлно. Энэхүү тасралтгүй эргэх холбоог дэмжсэнээр бид судалгаа, хууль тогтоох үйл ажиллагаа, шүүхийн практик хоорондын уялдааг сайжруулж, эрх зүйт ёсыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Одоогоор контент байхгүй байна.

Судалгааны сан

Бүгдийг үзэх

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байдал

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 5 сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үйл явцад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх зарчмыг хангасан эсэхд дүн шинжилгээ хийв.

2026 он • 12 хуудас • PDF

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үйл явц дахь ил тод байдал, олон нийтийн оролцооны хэрэгжилт

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 5 сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үйл явцад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах зарчмыг хангасан эсэхд дүн шинжилгээ хийв.

2026 он • 12 хуудас • PDF

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн дүн шинжилгээ

2026 оны төсвийн тухай хуулийн төслийн бүрдэл нь Хууль тогтоомжийн тухай хууль болон Төсвийн тухай хуульд нийцсэн эсэх, дагалдуулан өргөн мэдүүлсэн 2 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл нь Хууль тогтоожмийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан төсвийн төслийн дагалдуулан зөвхөн тухай жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагад нийцсэн эсэхд дүн шинжилгээ хийв.

2025 он • 32 хуудас • PDF