Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 5 сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үйл явцад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх зарчмыг хангасан эсэхд дүн шинжилгээ хийв.
2026 он • 12 хуудас • PDFАж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 5 сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үйл явцад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан ил тод байдал, олон нийтийн оролцоог хангах зарчмыг хангасан эсэхд дүн шинжилгээ хийв.
2026 он • 12 хуудас • PDF2026 оны төсвийн тухай хуулийн төслийн бүрдэл нь Хууль тогтоомжийн тухай хууль болон Төсвийн тухай хуульд нийцсэн эсэх, дагалдуулан өргөн мэдүүлсэн 2 хууль, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл нь Хууль тогтоожмийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан төсвийн төслийн дагалдуулан зөвхөн тухай жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагад нийцсэн эсэхд дүн шинжилгээ хийв.
2025 он • 32 хуудас • PDFХууль, тогтоомжийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулах нь хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн зарчим билээ. Уг зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд 2016 оны 01 сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 59 дүгээр тогтоолоор хууль тогтоомжийн судалгаа, шинжилгээ хийх 6 аргачлал (багц аргачлал)-ыг батлан гаргажээ. Энэхүү багц аргачлал мөрдөгдөж эхлээд бараг 10 жилийн хугацаа өнгөрсөн тул “судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх” зарчмын хэрэгжилтийг үнэлж, судалгааны чанар, хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэлээ.
2025 он • 120 хуудас • PDFУлсын Их Хурлаас 2021 оны 1 сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан зарчмын хувьд шинэлэг буюу онцлог нэгэн зохицуулалт бол "хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах" Улсын Дээд шүүхийн зорилгыг тодорхойлж, хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоосон явдал юм. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуульч, судлаач, олон нийтийн дунд хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн. Иймд тус зохицуулалт хэрэгжиж эхэлсэн эхний нэг жилийн хугацаанд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хүлээн авсан болон хүлээн аваагүй хэрэг маргаанд дүн шинжилгээ хийх замаар хяналтын гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.
2024 он • 162 хуудас • PDF