Агуулга руу шилжих
Judilogy

Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ, дүн шинжилгээ /Захиргааны хэрэг маргааны жишээн дээр/

2024 он • 162 хуудас • PDF

Улсын Их Хурлаас 2021 оны 1 сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан зарчмын хувьд шинэлэг буюу онцлог нэгэн зохицуулалт бол "хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах" Улсын Дээд шүүхийн зорилгыг тодорхойлж, хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоосон явдал юм. Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуульч, судлаач, олон нийтийн дунд хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн. Иймд тус зохицуулалт хэрэгжиж эхэлсэн эхний нэг жилийн хугацаанд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хүлээн авсан болон хүлээн аваагүй хэрэг маргаанд дүн шинжилгээ хийх замаар хяналтын гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.