Bench&Bar Vol.0 | Шүүх хуралдаан хойшлогдож буй нийтлэг шалтгаан, шийдвэрлэх зарим боломж
— @judilogy ·

2025 оны 11 сарын 27-ны өдөр Монголын Шүүгчдийн Холбооноос санаачлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэмжлэгтэйгээр Judilogy төсөл, Шүүхийн Академи хамтран “Шүүх хуралдаан хойшлогдож буй нийтлэг шалтгаан, шийдвэрлэх зарим боломж” сэдэвт Bench&Bar уулзалт, хэлэлцүүлгийн зохион байгууллаа.
Bench&Bar уулзалт нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид болох шүүгч болон үйлчлүүлэгчийн эрх ашгийг төлөөлөх мэргэжлийн этгээд болох өмгөөлөгчийн хооронд шүүхийн үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх процесс, мэргэжлийн ёс зүй зэрэг нийтлэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагаанд суурилан асуудал тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэн зөвлөлддөг чөлөөт уулзалт юм.
Тус уулзалтаар шүүгчид болон өмгөөлөгчид шүүх хуралдаан хойшлогдоход нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар нээлттэй санал солилцож, цаашид анхааран шийдвэрлэх гарцыг эрэлхийлэв.
Уулзалтын дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү.
