Агуулга руу шилжих
Judilogy

Bench&Bar Vol.0 | Шүүх хуралдаан хойшлогдож буй нийтлэг шалтгаан, шийдвэрлэх боломж сэдвээр уулзалт зохион байгуулагдана

— @judilogy ·
Bench&Bar Vol.1.

Шүүх танхимд шүүгч болон өмгөөлөгч нь тус тусын үүрэгтэй боловч дундын нийтлэг асуудлаар санал солилцож, нээлттэй хэлэлцэж, харилцан ойлголцдог байх нь шүүхийн үйлчилгээний үр ашиг, шударга байдлыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй тул олон улсад Bench&Bar буюу шүүгч, өмгөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг. Иймээс “Шүүх хуралдаан хойшлогдож буй нийтлэг шалтгаан, шийдвэрлэх зарим боломж” сэдвээр шүүгч, өмгөөлөгчдийн уулзалтыг Монголын шүүгчдийн холбооны санаачилгаар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байна.

📅 2025 оны 11 сарын 27-ны Пүрэв гарагт 14 цагаас

📍Улсын дээд шүүхийн байр

Bench&Bar Vol.0.

Уулзалтад оролцох хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч та бүхэн Монголын шүүгчдийн холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хандан бүртгүүлнэ үү.