Bench&Bar Vol.1 | Шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилт сэдвээр уулзалт зохион байгуулагдана
— @judilogy ·
-1-1920x1080.webp&w=3840&q=75)
Bench&Bar Vol.1 уулзалтыг “Шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилт” сэдвээр зохион байгуулах гэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэргэжлийн оролцогчдын чөлөөт Bench&Bar (Vol.0) уулзалтыг анх 2025 оны 11 сарын 27-ны өдөр Монголын Шүүгчдийн Холбооны санаачилгаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр Judilogy баг "Шүүх хуралдаан хойшилж буй нийтлэг шалтгаан, шийдвэрлэх зарим боломж сэдвээр" зохион байгуулж байсан билээ.
Энэ удаагийн уулзалтыг “Шүүх хуралдааны танхим дахь мэтгэлцэх зарчмын хэрэгжилт” сэдвээр зохион байгуулж, өмгөөлөгчийн үг хэлэх, байр сууриа бүрэн илэрхийлэх боломж болон хэрэгт ач холбогдол бүхий асуудалд төвлөрч мэтгэлцэх шаардлагын талаар шүүгч, өмгөөлөгчдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
📅 2026 оны 10 сарын 30-ны Баасан гарагт
📍Улсын дээд шүүхийн сургалтын танхим

Уулзалтад оролцох хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч та бүхэн Монголын Шүүгчдийн Холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хандан бүртгүүлнэ үү.
